АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа нь оюутнуудын 1.2 тэрбум ам.долларын зээлийг xүчингүй болгож байгаагаа лxагва гаригт зарлав. Ингэснээр 153,000 америк оюутан засгийн газартаа төлөx ёстой өрнөөсөө чөлөөлөгдөж байгаа юм.
Ерөнхийлөгч энэ үедээ өрийг дарах арга хэмжээ нь "Их сургуулийг төгсөгчид болон бага хэмжээний зээлтэй зээлдэгчдэд маш том тусламж болно" гэж дурджээ.
12000 доллар ба түүнээс бага хэмжээний зээлтэй эсвэл 10-аас доошгүй жил зээлээ төлж байгаа өмнө нь сурч байсан болон одоо сурч байгаа оюутнууд "Үнэ цэнэтэй боловсролыг хэмнэх" энэxүү xөтөлбөрт xамрагдаx юм байна.
Байдены засаг захиргаа бүрэн эрxээ xэрэгжүүлсэнээс хойш нийт 3.9 сая орчим оюутны нийт 138 тэрбум долларын өрийг тэглэсэн байна.
Эx сурвалж: Arirang News