Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ илгээсэн байна.
Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах болсноо албан ёсоор мэдэгдээд буй. Тэгвэл нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ирүүлжээ.Хувьцаат компаниудын ногдол ашгийн дүн мэдээллийг сүүлийн гурван жилээр харьцуулбал:
- 2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг,
- 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж байсан бол
- 2024 онд нийт 40 хувьцаат компани 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өссөн үзүүлэлт юм байна.