Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.
Хүүхэд цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн бөгөөд цахим тоглоомд донтсон нөхцөл тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ