МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Дэд захирал Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бизнес академийн захирал Д.Асралт нар xэвлэлийн бага xурал xийж “Бизнесийн сэргэлт” xөтөбөрийн xүрээнд жил бүр 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа.
Хөтөлбөр нь гурван үе шаттай. Олон улсын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA /Personal MBA/ хөтөлбөрөөр 10 мянган залууг эхний ээлжинд сургах ба 5000-г Улаанбаатар хотоос, 5000-г нь хөдөө орон нутгаас /5 бүсээс/ сонгон суралцуулна. Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх юм.
Одоогоор БНЭУ-ын ЗГ-ын /ITEC/ Айтек хөтөлбөрийн хүрээнд 15-29 насныханд зориулсан тусгай хөтөлбөрийг Энэтхэгийн ЭСЯ, ЗГ-тай хамтран боловсруулж, эхний ээлжинд 50 хүнийг суралцуулахаар ярьж тохироод байгаа бөгөөд сургалтын бүртгэл нь ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэх бөгөөд дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллах юм.