УИХ-ын гишүүд, Монгол улсын Засгийн газраас баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Төв аймгийн Онцгой комисс өвөлжилтийн байдал хүндэрсэн Эрдэнэсант суманд өргөтгөсөн хурал зохион байгууллаа.
Хуралдаанаас:
1. Цасанд боогдсон малчин өрхүүд рүү зам гаргахад шаардлагатай 5 тонн түлшийг яаралтай нийлүүлэх. /Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш Аймгийн Онцгой комиссоос тус сумын нутагт 1300-1500 км замыг гаргасан боловч цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалан дахин хаагдаад байгаа юм./
2. Зудын эрсдэлт үеийг дуустал цаг агаарын онцгой нөхцөлд ажиллах хүчин чадал өндөртэй Ковш машиныг жолоочийн хамт байрлуулж ажиллуулах.
3. 800 боодол ногоон тэжээл, 80 тонн хивэг, тэжээлийн будаа олгох.
4. Сумын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашиныг тус тус шийдвэрлэлээ.