Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш/2024.02.20/ 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Өнгөрсөн сард 43,568 иргэн азтан болж, хамгийн олон азтан Хан-Уул дүүргээс тодорчээ.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон.