Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон тус улс Японтой харилцаагаа сайжруулахад нээлттэй гэдгийг хэллээ.
Ингэхдээ Японы удирдагчийг Пёньянд урьж болох тухай ч хэлж амжсан байна. Өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд Кишида Фүмио нэгэн илтгэлийн үеэр хоёр орны харилцааг сайжруулах хэрэгтэй байгаа талаар дурдсан юм. Түүнчлэн үүнд чиглэсэн арга хэмжээг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Японы ерөнхий сайд илэрхийлжээ.
Улмаар Ким Ё Жон хоёр орны харилцааг тасалдуулах ямар ч шалтгаан байхгүй талаар хэлснийг БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA мэдээллээ. Харин Ким Жон Ун хоёр орны харилцааг “яг одоо” эрчимжүүлэх шаардлага байхгүй хэмээж, Кишида Фүмиог сайн ажиглах хэрэгтэй гэсэн аж.