НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас мэдээлэл өглөө.
Тэд "Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хязгаарлаж, үнэ тогтоох тухай тогтоол батлах гэж байна. Хэрвээ энэ тогтоол батлагдвал тээврийн хэрэгслээсээ үнэтэй улсын дугаар авах ёстой болно. Нэг талаар иргэдийн өмч хөрөнгөтэй байх эрхэд халдаж буй явдал. Нөгөө талаар энэ салбарт далд эдийн засаг хөгжих замыг нээж байна. Биднийг унаагүй болгох шийдвэр мөн. Яг эд баярын үеэр энэ тогтоолоо хулгайгаар батлах гэж байгааг бид эсэргүүцэж тогтоолоо буцаан татах хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Нэг нь ч хариу өгөөгүй байна.
Иргэдийн 98 хувь нь зээлээр авто машин худалдаж авдаг. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар Сингапурт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг 100 мянган ам.доллароор худалдаж авдаг тухай судалсан гэж ярьж байна. Улсын дугаарыг 9911-тэй дугаар шиг үнэтэй болгоно гэдэг амьдралаас тасарсан шийдвэр. Энэ шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна" гэлээ.