Чили улсад ойн түймэр дэгдэж, 110 гаруй хүн амь үрэгдээд байна. Амиа алдагсдын тоо ирэх өдрүүдэд нэмэгдэж болзошгүй байна. Уг түймэрт 1000-аад айлын орон сууц өртжээ. Улмаар Чили улс даяар онц байдал зарласан байна.
Галын тухайд, улс даяар 92 ойн түймэр дэгдсэн байна. Үүнээс 30 гаруй түймрийг нь унтраах ажил идэвхтэй явагдаж байгаа аж. Одоогийн байдлаар 43 мянган га газар түймэрт өртөж, шатсан байгаа юм. Хоёрдугаар сар нь Чили улсын хувьд ойн түймэр гарах хамгийн эрсдэлтэй үе байдаг. Учир нь энэ үеэр уур амьсгал халуун, хуурай байдаг аж. Тухайлбал Чили улсын нийслэл Сантьяго хотод ойрын өдрүүдэд цельсийн 33 хэмийн дулаан байсан байна. Тус улсын ерөнхийлөгч ойн түймэрт өртсөн бүс нутгийн нөхцөл байдалтай танилцсан ба засгийн газрын зүгээс хохирсон иргэдэд тусална гэж амлажээ.