Цагаан сарын баярын үеэр болох хурдан морины уралдааныг эсэргүүцэн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, "Би Хөдөлмөрийн сайд байх үедээ арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, үсэргээ, сорил зохион байгуулахыг хориглосон. 1996 оноос хойш өдийг хүртэл 50 гаруй хүүхэд, өвөл, хаврын хурдан морины уралдаанд амь насаа алдсан нь ноцтой асуудал. Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр байсаар байтал эрх баригчид удаа дараа Дүнжингарав болон өөр нэртэй уралдааныг зохион байгуулж байсан. Энэ нь конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйг харуулж байгаа юм. Иймд энэ удаагийн уралдааныг эсэргүүцэж байна.
Өвлийн хурдан морины уралдааны үеэр амь насаа алдсан 50 гаруй хүүхэд дотор хэчнээн Илон Маск, Марк Закербэрг, Эйнштейн байсан бол гэж хувьдаа харамсдаг юм. Орлого багатай малчин ардын хүүхдүүд баячуудын зугаа цэнгэл, саналыг гүйцэлдүүлэх гэж хурдан морь унаж, амь насаа алдсан байдаг." гэв.