Төрийн ордонд
09:00 цагт “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форум эхэлж байна.
11:30 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргаж, гарын үсэг зурна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвд
10:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт Замын хөдөлгөөний удирдлагын төвд очиж ажиллаж, мэдээлэл өгнө.
БХОМ Үзэсгэлэнгийн танхимд
11:45 цагт “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн зохион байгуулагдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Зээлээ төлсөн ч Монгол банкны хар жагсаалтад орж хохирсон иргэд болон ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нараас мэдээлэл хийж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ.
12:00 цагт Хүүхдийн амь насаар наадах гэж байгаа өвлийн морин уралдааныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
“Мөнгөн завьяа” худалдааны төвд
14:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраас “Мөнгөн завьяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуунд сорьцын баталгааны тэмдэг дарагдсаныг эсэхийг хянана. Мөн мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэхийг хянаж, тайлбар мэдээлэл авах, зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгах заавар зөвлөмж өгнө.