Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн төрийн тусгай албан хаагчдын ар гэрт онцгой дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан, УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр болжээ. Тодруулбал, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн албан хаагчдын хүүхдийг 18 нас хүртэл нь тухайн албан хаагчийн үндсэн цалинг нь олгох, гэр бүлд нь гурван өрөө олгодог байх хуулийн төслийг санаачлахаар болсон аж.
Тэгвэл олон нийт амиа алдсан алба хаагчийн ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх нь байж болох зүйл ч, тэдний ажлын нөхцөл чанарыг сайжруулах нь хамгийн чухал гэдгийг онцлон байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал,
- Иргэдийн санаачилсан зүйлийг өнгөрсөн хойно нь л хийх юм. Худлаа ажил хийж байгаа дүр үзүүлж байхаар аюулгүй байдлыг нь хангах ажил хийх хэрэгтэй. Энэ хуулийн төсөл нь хэрэгжих болтугай. Цаг бусаар амиа алдсан алба хаагчдын ар гэрт жаахан ч болтугай нэмэр болно. Гэхдээ л айл гэрийн нөмөр түшиг, аав ээжийн сайхан хүү байхгүй болсон гэдэг нь л хамгийн харамсалтай юугаар ч нөхөж баршгүй гарз шүү дээ.
- Яаж амь эрсдүүлэхгүй байх вэ гэсэн хууль санаачилмаар байна. Хүний амь юугаар ч нөхөгдөхгүй шүү дээ. Амь эрсэдсэн хойно нь халамж өгөх биш, тэр хүмүүсийг аюулгүй ажиллах нөхцөл боломж, тоног төхөөрөмжөөр нь хангаж өгөхийг шаардаж байна.
- Гол нь төрийн тусгай алба хаагчид, ялангуяа онцгой байдлын аврагчид нас барах ёстой ажил биш. Хамгаалалтыг нь сайн хангаж авч өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нас барах л ёстой мэт хандлага гаргаад байх шиг. Үхвэл ингэнэ гээд л… Амиа алдахаас нь өмнө сэргийлэх ажил хиймээр байна.