НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг Туркийн парламент хэлэлцэж, парламентын 346 гишүүнээс 287 нь дэмжсэн. Тэгвэл өчигдөр Туркийн парламентын хуралдааны протоколд тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гарын үсэг зурлаа.
Ингэснээр Турк улс Шведийг НАТО-д элсүүлэх тухай хүсэлтийг эцэслэн батлаад байна. Гэхдээ НАТО-гийн бүх гишүүн орон Шведийн хүсэлтийг дэмжиж байж тус улс Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх боломжтой. Иймд одоо зөвхөн Унгар улс л Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг дэмжих үлдээд байна.
Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан ОХУ-тай нөхөрсөг харилцаатай байдаг тул барууны холбоотнууд энэ асуудалд сэрэмжтэй хандаж байгаа юм. Гэхдээ Виктор Орбаны зүгээс парламентынх нь чуулган эхэлмэгц Шведийн хүсэлтийг авч хэлэлцэнэ гэж өөрийн X хуудаснаа бичсэн. Тус улсын парламентын чуулган ирэх сард эхэлнэ.
Унгар улс Туркээс өмнө Шведийн хүсэлтэд хариу өгөх болно гэж өмнө нь амлалт өгч байсан. Тиймээс Унгар улс одоо хэр хурдан амлалтдаа хүрэх вэ гэдгийг харах л үлдлээ гэж барууны хэвлэлүүд тодотгож байна.