БЗД-т гарсан осолтой холбоотойгоор Монгол Улсын шадар сайдад хариуцлага тооцуулах тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тус өргөдөлд:
“Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг баталгаатай хангах үүргийг Монгол Улсын төр иргэдийнхээ өмнө хүлээх үүрэгтэй.Аливаа улс орон тэр дундаа нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг ЭМЧ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЖИЛТАН, ЦАГДАА нарыг хувцас хэрэглэлээр хангах, онцгой нөхцөл байдалд бэлэн байх бүх эрсдэлийг тооцож бэлэн байдлыг хангах үүрэгтэй юм. Бидний татварын мөнгийг төвлөрүүлэн ажиллаж буй төрийн чиг үүргийг ахлан ажиллаж буй хүний хувьд үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 26-р хороонд гарсан осол, дэлбэрэлтийн үед үүрэгт ажлаа хийж байсан 30 хүрээгүй гурван залуу амь эрсэдсэн.Энэхүү асуудлын буруутанг хууль шүүхийн түвшинд эцэслэн шийдэх ч энэ бүх эрсдэлд алба хаагчдаа ажиллах хувцас хэрэглэл, техникээр хангаж ажиллаагүй салбарын сайдад хариуцлага тооцох нь зүйтэй.Засгийн газрын тухай хуулийн 20-р зүйлийн 5-д Монгол Улсын Шадар сайд гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэний хувиар хичээнгүйлэн хүсэж байна. Ялангуяа Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохыг шаардаж байна.
Ийм алдаа, зөрчлийг даруй зогсоож, хариуцлага тооцох арга хэмжээг авах нь Ерөнхий сайдын үүрэг билээ” гэж бичжээ.
Өргөдлийг UIH.mn хаягаар хүлээн авч байгаа аж.