Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авсан. Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг гардуулан өглөө.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Лхагвын Цэдэвсүрэнгийн товч намтар:
– 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.
– 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль төгссөн.
– 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
– 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
– 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
– 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
– 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
– 2009-2014 онд Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
– 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
– 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
– 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
– 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
УИХ-ын Тамгын газраас нэр дэвшүүлэн томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Баярын Пүрэвдагвын товч намтар:
– Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай.
– 1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
– 2006-2008 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг төгссөн. Удирдахуйн ухааны боловсролын магистр. Боловсролын докторант
– 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн.
– 2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хуулийн зөвлөх.
– 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга.
– 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга.
– 2017-2019 онд УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт.
– 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга.
– 2023 оноос одоог хүртэл УИХ-ын Тамгын газарт Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан байна.