ОБЕГ-аас цагт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын хувцасны хангалт, стандартын талаар мэдээллээ.
ОБЕГ-ын Санхүүгийн газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын хувцас хангалтыг гурав ангилдаг.
- Техник
- Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл
- Өдөр тутмын хувцас хэрэглэл гэж ангилдаг.
Онцгой байдлын хэмжээнд тоног төхөөрөмж, техникийн хангамж сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай Польш, Беларус, Франц улсын техникүүдээр тоноглогдож байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тоёото маркын автомашинуудаар парк шинэчлэл хийсэн.
Хүн нэг бүрийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл, багаж техникийг улсын төсвөөс гаргадаг. Улсын төсөлд тусгасан хэмжээнд тааруулан худалдан авалт зохион байгуулдаг.
Чанар стандартын дагуу, техникийн шаардлагад нийцсэн хувцас худалдан авдаг. Өндөр үнэтэй, сайн чанартайг авах гэхэд тэр хэмжээгээр тоо хэмжээ нь буурах асуудал тулгардаг. Тиймээс бид цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас авахыг зорьж ажилладаг.
Өнгөрсөн зун болсон үерийн үеэр онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргаж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн. Бид энэ жил худалдан авалтаа зохион байгуулна.
Дөрвөн алба хаагч дундаа нэг хувцастай гэх асуудлын талаар “Тусгай зориулалтын усны хувцасны тухай Г.Ариунбуян генерал ярьсан. Энэ хувцас нь өндөр үнэтэй байдаг. Дотроо усны хуурай болон нойтон гэж ангилдаг. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй байдаг. Тиймээс дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай” гэв.