Японы уламжлалт “нүцгэн эрчүүд”-ийн фестивальд энэ жил анх удаа эмэгтэйчүүд оролцох гэж байна. “Хадака Мацури” гэх уг фестиваль нь 1250 жилийн түүхтэй. Энэ жил тус наадам Айчи мужийн Иназава хотын Кономияа сүмд ирэх сарын 22-нд болох юм байна.
Уг наадамд энэ жил 40 орчим эмэгтэй оролцохоор төлөвлөж буй. Тэдний нэг болох 36 настай Аяка Сүзүки жаахан охин байхаасаа л энэ наадамд оролцохыг хүсдэг байсан тухайгаа хэвлэлийнхэнд хэлжээ. Тэрбээр тус наадамд эмэгтэйчүүдийг оролцуулахыг уриалж байсан эмэгтэйчүүдийн бүлгийн дэд дарга юм. “Хадака Мацури” фестивальд цагаан нөмрөг өмссөн хүмүүс муу ёрын сүнснүүдийг хөөн зайлуулахаар бие биеэ түлхэж тэмдэглэдэг уламжлалтай. Харин энэ жил эмэгтэйчүүдийн бүлгээс оролцож буй оролцогчид баярын нэг хэсэг болох уламжлалт дээлийг өмсөж, эрэгтэйчүүдээс өөр цагийн хуваарийн дагуу сүмд очих аж.
Аяка Сүзүки хэвлэлийн бага хурал дээр "Би гэр бүлийнхээ аюулгүй байдал болон Ното хойгийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирахыг хүсэж байна” гэж фестивальд оролцох сэтгэгдлээ илэрхийлжээ.