Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2024.01.17/ эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан дараах газруудад эрчим хүч хязгаарлаж болзошгүйг анхааруулж байна.
Эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг мөн санууллаа.