Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Алкоголийн хэрэглээг хязгаарлах талаар Харвардын их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. Учир нь тус сургуулийн эрдэмтэд алкоголийн хэрэглээний талаар судалгаа хийхэд ам болон залгиур, улаан хоолойн хорт хавдар, элэг болон хөх, ходоодны хорт хавдраар өвчлөх хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдгийг нээсэн байна.
Өдөрт хэрэглэх алкоголийн 10 грамм тутам эдгээр хорт хавдрын эрсдэлийг 4-25%-иар нэмдэг гэнэ. Үүнд архи, виски, пиво, дарс орно. Хэрвээ нэмээд тамхи татдаг бол эрсдэлийн хувь нэмэгддэг ажээ.
Харамсалтай нь архинаас улбаатай жилд 740 мянга гаруй хорт хавдрын тохиолдол бүртгэгддэг байна.