Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн хоёрдугаар гудамжинд гал гарч байна" гэх дуудлага өчигдөр 23:59 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн "Ө"-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн "А"-ийн 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 44 настай, эмэгтэй "Д" өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.