Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртжээ.
Мөн нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Нийт дуудлагын 48 нь гал түймэр, 31 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Эх сурвалж: ОБЕГ