Европын холбоо тэргүүтэй 48 улс БНАСАУ-ыг ОХУ-д зэвсэг нийлүүлж байгаа гэж үзэж, буруутгаж байгаагаа илэрхийллээ.
Тодруулбал, эдгээр улс БНАСАУ-ыг баллистик пуужин ба үүнийг нь ОХУ Украины дайнд ашиглаж байгаа гэсэн юм. БНСУ, АНУ, Япон, Украин зэрэг орнуудын гаргасан хамтарсан мэдэгдэлд “Манай засгийн газрууд БНАСАУ-ын ОХУ-д зэвсэг нийлүүлж буй явдлыг хатуу буруушааж байна” гэж тодотгожээ.
Эл үйлдэл нь Украины энгийн иргэдийг амь насаараа хохирход хүргэж, олон улсын дэг журмыг зөрчсөн үйлдэл болж байгааг дээрх улсууд сануулсан байна. Түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт цагаан ордноос БНАСАУ-ыг ОХУ-д баллистик пуужин, пуужин харвах төхөөрөмж нийлүүлсэн гэж мэдэгдсэн. Үүгээр зогсохгүй, БНАСАУ-аас нийлүүлсэн баллистик пуужинг ОХУ 12-р сарын 30 ба 1-р сарын 2-ны халдлагадаа ашигласан гэв.