Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналтай оруулсныг хэлэлцэв.
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
- Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг;
- Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөх тухай саналыг хэлэлцэв.
Санал хураалтаар дээрх хүмүүсийг томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр боллоо.