Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Хадын оройгоор“ дууг дуулсны дараах шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа ухаарсан тухайгаа дуучин А.Хишигдалай өөрийн цахим хуудсаар илэрхийлжээ.
Тэрээр, "Би дуугаар биш, түүхээр оролдсон юм байна. Уран бүтээлийн судалгаа дутуу хийх нь ийм аюултай юм байна гэдгийг ойлгосон. Буриад зон олны дуу бол үнэхээр гайхамшигтай. “Хадын оройгоор” дууны аялгуу нь дуулаад л баймаар. Энэ дууны хоолойн бичлэгийг би гурван цаг хийлгэсэн. Хүнээс ийм аялгуу гарлаа гэж үү гэж бодмоор. Би дуучин болоод 15 жил уран бүтээл хийхдээ энэ дуу шиг гайхамшигтэй, чихээрээ биш зүрх сэтгэлээрээ ордог дууг маш ховор сонссон" гэжээ.