АНУ-ын Alaska Airlines компанийн Boeing 737 Max 9 нисэх онгоцны хажуугийн хэсэг нислэгийн үеэр салж унасан хэрэг өнгөрсөн баасан гарагт болсон. Онгоцонд зорчигч, хөлгийн баг нийлээд нийт 177 хүн нисэж байсан юм. Албаныхан аюулгүй байдлын үүднээс Boeing 737 Max 9 загварын нисэх онгоцуудыг нислэг үйлдэхийг түр зогсоогоод байна.
Boeing 737 MAX 9 онгоцны хажуугийн хэсэг салахад тус онгоц 4876 метрийн өндөрт байсан. Хэрэв онгоц 9100 метрийн өндөрт байхад онгоцны хэсэг салсан бол бүх зорчигчид амиа алдах эрсдэлтэй байсан гэдгийг албаныхан хэлж байсан юм. Мөн ослын шалтгааныг тогтоохоор албаныхан цаг алдалгүй ажиллаж эхэлсэн байна. Баасан гарагийн ослын улмаас онгоц хөөрснөөсөө хойш 35 минутын дараа Орегон мужийн Портланд дахь нисэх буудалд газардсан.
Харин ойрхон бүс нутагт тус онгоцноос унасан байх өндөр магадлалтай, нислэгийн тохиргоон дээр тавьсан iphone гар утас олдсоныг хэвлэлүүд онцолж байна. Уг гар утас хэвийн ажиллаж байсан төдийгүй цэнэг нь хагас хувьтай байж. Хэдхэн см-ийн өндрөөс унагахад л зарим утасны дэлгэц хагарч, ажиллагаагүй болдог байхад энэ гар утас хэвийн байсан нь цахим сүлжээнд онцлох сэдэв болж байгаа аж.