Кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 81 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам өчигдөр боллоо. Энэ жилийн хувьд “Барби”, “Оппенхаймер” тэргүүтэй бүтээлүүд хамгийн олон номинацид нэр дэвшиж буй. Үүнээс найруулагч Кристофер Ноланы “Оппенхаймер” кино Алтан бөмбөрцгйин наадмаас хамгийн олон шагнал хүртлээ.
Америкийн алдарт цөмийн физикчийн талаар өгүүлэх “Оппенхаймер” кино шилдэг найруулагчаас гадна өөрийнхөө төрөлд шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр тэргүүтэй таван шагналын эзэн боллоо. Уг бүтээл өнгөрсөн оны 7-р сард нээлтээ хийснээсээ хойш намтарсан бүтээлийн төрөлд хамгийн их орлого олсон кино болж, рекорд эвдсэн юм. Ийнхүү өнгөрсөн зуны хит “Барбенхаймер”-аас гадна A24 продакшны “Past Lives”, алдарт найруулагч Мартин Скоресийн “Killers of the Flower Moon” тэргүүтэй бүтээлүүд энэ жилийн наадамд хүчтэй өрсөлдлөө. Харин телевизийн цувралын төрөлд HBO-гийн “Succession” гурав дахь удаагаа шилдэг цувралаар нэрлэгдэж, энэ төрөлдөө дээд амжилт тогтоогоод байна. Түүнчлэн өнгөрсөн онд Нетфликс дээр цацагдсан даруйдаа олон нийтээс ихээхэн сайшаал хүртээд байсан A24 продакшны “Beef” цуврал шилдэг богино бүтээлийн цувралд ялалт байгуулж, гол дүрийн хоёр жүжигчин мөн л шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн шагнал хүртэснээр энэ шагналыг авсан анхны Ази гаралтай жүжигчид болсон юм.