Украины дайнд ОХУ БНАСАУ-аас нийлүүлсэн баллистик пуужин ашиглаж байна гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Жон Кирби энэ асуудлыг НҮБ-ын аюулгүйн зөвлөл дээр хэлэлцэж, нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг хөндөнө гэв.
ОХУ-ын тал энэ мэдээллийг үгүйсгэж байна. Цагаан ордны мэдэгдлээс хэдхэн цагийн дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пуужингийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг уриалжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ, БНАСАУ-ын удирдагч нар уулзах үеэрээ цэргийн хамтын ажиллагааны талаар голлон ярилцсан байдаг. АНУ өмнө нь БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлж байж болзошгүй талаар мэдээлж байсан ч энэ удаа анх удаа баллистик пуужингийн нарийн мэдээллийг ил болгосон юм.
Тодруулбал, АНУ-ын тагнуулын албанаас 900 км зайд хүрэх чадвартай өөрөө удирддаг баллистик пуужингийн талаар анх удаа мэдээлэл өгсөн нь энэ болж байна.