БНСУ-ын сөрөг хүчний гол намын дарга И Жэ Мён мягмар гарагийн өглөө Пусанд хийсэн айлчлалынхаа үеэр халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулжээ. И нь Пусаны эргийн ойролцоох шинэ нисэх онгоцны буудал дээр очиж сэтгүүлчидтэй ярилцаж байсан юм. Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар баривчилсан байна. И-гийн гэмтэл түүний амь насанд аюул учруулахгүй гэж эмч нар мэдэгдсэн юм.
Сөрөг хүчний гол удирдагч халдлагад өртсөнөөс хойш 20 минутын дараа түүнийг нисдэг тэргээр өмнөд Бусан дахь Пусан үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр Пусан хотод яаралтай эмчилгээ хийлгэсний дараа 13.00 цагийн орчимд Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн байна. И хүзүүндээ гэмтэл авсан тул цаг алдсан бол цус ихээр алдах эрсдэлтэй байсныг эмч нар хэлжээ.
Цагдаа нар энэ хэрэгт Ким овогтой 66 настай сэжигтнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр шалгаж байна. Байцаалтын үеэр Ким нь И-г "алахыг завдсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж Пусан хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.