11 настнуудад хийх папиллома вирусийн эсрэг вакцин үр дүнгээ үзүүлжээ
Хүйтний улиралд ханиад томуу ихсэж байгаа тул НЭМҮТ-өөс доорх зөвлөмжийг хүргэж байна.
- Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
- Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
- Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
- Гараа савандаж угааж хэвших
- Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх
- Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших
- Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
- Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
- Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, өрх, аймгийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах
Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Ханиалгах
- Толгой өвдөх
- Үе мөч булчингаар өвдөх
- Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
- Цээжээр хөндүүрлэх
- Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.