Японы төв хэсэгт өнөөдөр /2024.01.01/ 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан цунамийн түгшүүр зарлажээ. Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр орон нутгийн цагаар 16:00 цагт Ишикава мужийн эрэг болон ойролцоох газруудад хүчтэй газар хөдөлсөн байна. Ишикава орчимд томоохон цунами, Хоншю арлын баруун эргийн бусад хэсэгт доод түвшний цунамийн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг гаргасан ажээ.
Цунамийн ус таван метрийн өндөрт хүрч болзошгүй тул иргэдийг өндөрлөг газар эсвэл ойролцоох барилгын оройд гарахыг уриалжээ.
Анхны сэрэмжлүүлэг гарснаас хойш нэг цагийн дараа ч сэрэмжлүүлэг үргэлжилсээр байгаа тул цунамийн давалгаа эргэн сэргэж магадгүй үзэж байна. Тэнгисийн эрэг дагуу нэг метр өндөртэй цунами үүсэх төлөвтэй байна. Харин баруун эргийн Ниигата болон бусад мужид гурван метр цунами дэгдэх төлөвтэй байна.
Хүчтэй давалгаа Ишикава дахь Важима хотын эрэгт хүрчээ. Тиймээс атомын цахилгаан станцуудад ямар нэгэн зөрчил гарсан эсэхийг шалгаж байгаа юм байна.
Японы засгийн газар үдээс хойш хэвлэлийн бага хурал хийх бөгөөд хохирлын тухай мэдээлэл одоогоор алга байна.
Эх сурвалж: Reuters