Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Тэрээр энэ сарын 20-нд албан тушаалаасаа хувийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлжээ. Уг хүсэлтийг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэн дэмжсэн байна.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх хүсэлтийг нууц санал хураалтаар шийдэх хуулийн зохицуулалттай. Улмаар нууц санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.