Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Азийн танхимын болон тулааны спортын наадам болох тов гарчээ.
Цар тахлын улмаас болон "Парис 2024" Олимпын бэлтгэл ажлаас шалтгаалан гурван удаа хойшлоод буй "Бангкок-Чонбури – 2021" Азийн танхимын болон тулааны спортын VI наадам 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 30-ны өдрүүдэд зохиогдох болсныг Азийн Олимпын зөвлөлөөс зарлав.
Уг наадамд манай тивийн тамирчид 35 спортын төрлөөр 334 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд өмнөх "Ашгабат-2017" наадамд Монголын баг тамирчид спортын 12 төрлөөр 72 тамирчин оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэнээр, багийн дүнгээр 13-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ.