Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл энэ талаар “Оюу толгой” ХХК-иас залруулга гаргасан байна. Залруулгад "2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэжээ.