Олон нийтийн цахим сүлжээний "Paparazzi Traffic Mongolia" цахим хуудсанд автомашинтай иргэн урсгал сөрж, шаардлага тавьсан хүний эсрэг салаавч гарган хэл амаар доромжилсон агуулга бүхий мэдээлэл нийтэлжээ.
Энэ мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э-г олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох, 3 сар жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан байна.
14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
30.3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.
Эх сурвалж ЦЕГ