Хар тэнгисийн боомт дахь Оросын хөлөг онгоц Украины цохилтод өртсөнийг ОХУ-ын батлан хамгаалах яам бататгалаа. Энэ хэрэг ОХУ-ын хяналтаа тогтоосон Крымд болсон бөгөөд нэг хүн нас барсан байна. Түүнчлэн энэ удаагийн цохилтоос болж зургаан барилга нурж, хэсэг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Украины арми Новочеркасскыг сүүлийн үед голлон онилж буй. Түүнчлэн Крым дэх Оросын арми Украины дайралтад өртсөөр байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, дайн эхэлснээс хойш Украины арми Оросын 15 хөлөг онгоцыг устгаж, 12-т нь мөн цохилт өгсөн гэдгээ өнгөрсөн сард мэдээлсэн юм. Энэ оны есдүгээр сард Севастополь дахь хар тэнгисийн флотын төв байранд цохилт өгснөөс хойш Оросын арми флотынхоо байршлыг мөн өөрчилсөн билээ.