Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр дөрөв хоногийн хугацаанд ажиллажээ. Тэрээр хэлэхдээ, "Дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа хугацаанд замын хөдөлгөөний жижиг зохицуулалтуудыг хийж, хэвшүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Уран ганы уулзвар, Нарны хороолол орчимд хийхээр төлөвлөж буй зохицуулалтыг ингэж хийхээр төлөвлөж байна.
Мөн түүнчлэн Өлзий төв, Дөлгөөн нуурын уулзварт хэвтээ тэнхлэгийн хоёр зүүн эргэлтийг хязгаарлаж, баруун эргэлтээр зорчих хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр уг хоёр уулзвар дахь автомашины нэвтрэлт тус бүр 28 хувиар нэмэгдэнэ" гэв.