Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Энэ долоо хоногийн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр, мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээрээ амарна. Эдгээр өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд дараах цагийн хуваариар ажиллахаар болжээ.
- Чингис хаан олон улсын агаарын нислэг
- Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцав автозамын боомтууд
- Сүхбаатар, Эрээнцавын төмөрзам хэвийн ажиллана.
ОХУ-тай хиллэдэг Цагааннуур авто замын боомт 2024 оны нэгдүгээр сарын 1-7-нд, Боршоо, Тэс, Арцсуурь боомтууд арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд, Ханх, Ульхан боомтууд арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд түр хаана.
БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд авто замын боомтын зорчигч тээвэр арванхоёрдугаар сарын 29-нд түр хаагдаж, зөвхөн ачаа тээврийн терминал ажиллана. Мөн нэгдүгээр сарын 1-нд боомтын хөдөлгөөн түр хаагдана. Харин төмөр замын зорчих хөдөлгөөн хуваарийн дагуу явагдана.
Хавиргын боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-нд түр хаана. Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган авто замын боомтууд нэгдүгээр сарын 1-нд түр хаана.