Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 112 жилийн ойн түүхэн өдөр энэ сарын 29-ний өдөр буюу баасан гарагтт тохионо. Тус өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейн захиргаанаас "Эрх чөлөөний үнэ цэн" үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Мөн "Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг лхагва гараг/2023.12.27/ зохион байгуулах ажээ.
Эрдэм шинжилгээний хурал:
2023.12.27-нд
Богд Хааны Ордон Музейн хурлын танхимд
Үзэсгэлэн:
2023.12.29-нд
Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхим
ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР /2023.12.29/
10:00-10:40 Гандантэгчэнлин хийдийн лам нар
Ламын чодба хурж цогчод өргөнө. /Хаан Өргөөнд/
10:50-11:20 Богд хааны сэрэг дүрд цэцэг өргөх ёслолын ажиллагаа /Богд хааны цэцэрлэгт хүрээлэн/
11:40-12:00 Олноо Өргөгдсөн Монгол улсын төрийн далбаа мандуулах ёслол /Ёслол хүндэтгэлийн талбай/
12:05-13:00 "Эрх чөлөөний үнэ цэн" тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа
13:00-13:30 Зочдод үзэсгэлэнг тайлбарлах / БХОМ үзэсгэлэнгийн танхим/
13:40-14:40 Цайны завсарлага /Хаан Өргөөнд/