Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүн мэдээг танилцууллаа. Энэ онд Улаанбаатар хотод нийт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэгджээ.
Түүнчлэн нийт булаг, шандын 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн байна. Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ынх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзжээ. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоожээ. Эхийг нь хашиж, хамгаалах шаардлагатай булаг, шандын 84 хувь нь буюу 135 нь Туул голын сав газарт байгаа аж. 2023 онд тус сав газарт 23 булаг, шанд бүртгэгдсэн байна.