СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэх хорих шийдвэрийг гаргалаа. Түүний цагдан хориог цуцлах, эсэх шүүх хурал ийнхүү 9 дахь удаагаа болж байна. Ингээд өнөөдөр СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал 14:30 цагт эхэлж хурлын дараа Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах шаардлагагүй гэж үзжээ. Өмгөөлөгч П.Эрхэмбаярын хувьд уг шүүх хуралд танхимаар оролцож, харин өмгөөлөгч Д.Бум-Аюуш цахимаар оролцсон байна. Өмгөөлөгчдийн зүгээс уг шүүх хурлын талаар ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй гэдгээ хэлжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах хэмээн зүйл ангиар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэхүү зүйл анги нь түүнийг цагдан хорих шаардлагагүй, таслан сэргийлэх шаардлагагүй ийм зүйл анги гэдгийг өмгөөлөгч нарын зүгээс тодотгож байгаа юм. Тэрээр цагдан хоригдоод 21 хоногийг өнгөрүүлээд байна.
Дашрамд дурдахад иргэд, олон нийт Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг даруй суллаж, гадуур шалгах уриалгыг цахим орчинд өрнүүлээд байгаа. Мөн Олон улсын сэтгүүлчдийн холбооноос Н.Өнөрцэцэгийг суллахыг уриалсан юм.