Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хүүхдүүд нэг дор их хэмжээний чихэр шоколад идэх нь нэмэгддэг. Энэ нь шүд цоорол, кальцийн дутагдал, цаашлаад ясны сийрэгжилтэд хүргэх аюултай. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд багачууддаа бэлэг сонгохдоо сахрын агууламж бага, амин дэмтэй бэлэг сонгохыг зөвлөж байна.
Манай улсын хүүхдүүдийн дунд кальцийн дутагдал, шүд цоорол маш өндөр бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь кальцийн дутагдалтай байна. Энэхүү түгээмэл тархсан өвчлөлөөс сэргийлэхийн тулд кальциар баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал.
Хүүхдийн өсөлтөд хэрэгтэй амин дэмүүдийг агуулсан, өнгө үнэр амт оруулагчгүй, гений өөрчлөлтгүй Растишка бэлгийн багц нь кальци, д витаминаар баялаг тул хүүхдийн өсөлтийг дэмжинэ. Растишка бэлгийн багц нь хүүхдэд хэрэгтэй сүү, сүүн бүтээгдэхүүн агуулахаас гадна дасгал ажлын ном, чихмэл тоглоом, дахин ашиглах боломжтой даавуун уут зэргийг багтаажээ. Үнийн хувьд 26,000-35,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа хүүхдийн хамгийн эрүүл бэлгийг та өөрт ойр сүлжээ дэлгүүрийн хөргүүр хэсгээс авах боломжтой.