“Fast and Furious” киноны жүжигчин Вин Диесэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдлоо. Тодруулбал, түүний туслахаар ажиллаж байсан эмэгтэй жүжигчин эрийг ажлын таагүй орчин бүрдүүлсэн гэжээ.
Аста Жонассон гэх эмэгтэй өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Лос Анжелесийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Вин Диесэл 2010 онд өөрийг нь хүчээр зочид буудалд оруулж, урд нь гар хангалга хийсэн гэсэн байна. Түүнчлэн жүжигчин эр бүсгүйг зугтах гэж оролдоход хүчээр хананд тулгасан зэрэг нарийн мэдээллүүдийг гомдолдоо тусгажээ. Энэ үйл явдлаас хойш удалгүй Вин Диеселийн эзэмшдэг “One Race” компанийн захирал, түүний дүү Саманта Винсент туслах бүсгүйг дуудаж, ажлаас нь халсан байна.
Тиймээс бүсгүй ах дүү хоёроос тус бүрд нь 10 мянган доллар нэхэмжилж байгаа аж.