2024 онд Монголын дугучид гадаадын зургаан багт уралдахаар болж байна.
Монголын дугуйн спортын түүхэнд ОУХМ С.Жамбалжамц “Pro tour”-ын багт уралдах гэрээ байгуулсан анхны Монгол дугуйчин болсон билээ. Энэ нь Монгол улсдаа төдийгүй Ази тивдээ анхны шанг татсан үйл явдал болсон юм.
Тэгвэл Монголын дугуйчид гадаадын 6 багт гэрээ байгуулан амжилтаа үнэлүүлж буй түүхэн жил болох гэж байна.
1. ОУХМ С.Жамбалжамц “Burgos BH” Испани /Pro tour team/
2. ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai Online Insurance” Тайланд Улс /Continental team/
3. ОУХМ Б.Идэрболд “Scom Pardus” БНХАУ /Continental team/
4. ОУХМ Б.Марал-Эрдэнэ “Nusantara cycling team” Индонез Улс /Continental team/
5. ОУХМ Э.Болор-Эрдэнэ “Levante Fuji Shizuoka” Япон Улс /Continental team/
6. ҮШБ-ийн тамирчид “Ferei Quick – Panda Podium Mongolia” Монгол-БНХАУ хамтарсан баг /Continental team/
Монголын дугуйчид хилийн чанадад аль болохоор олон тэмцээн уралдаанд оролцож өрсөлдөх тусам ур чадвар ахиж, илүү туршлагажин, үүнийгээ дагаад чансаагаа ч өндөр түвшинд дээшлүүлэх гээд олон эерэг давуу талуудыг өгөх юм.