Арванхоёрдугаар сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкны " Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандан мэдэгдэл хийнэ. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцоно.
11.00 цагт: НЗДТГ-т: Нийслэлийн АН-аас нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авна.
11.30 цагт: “ЗМ” мэдээллийн төвд: Төв аймгийн Атар буюу Баянхангай сумын зарим малчид бэлчээрийн ашиглалтын талаар мэдээлнэ.
12.00 цагт: МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд: МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын дурсгалын хөшөөг нээнэ.
-Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулна.
-Өнөөдөр ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид цахимаар, зайнаас хичээллэнэ.
-Автомашины дугаарын сондгой, тэгш тоогоор зорчуулах зохицуулалт үргэлжилж байна. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
-МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 2023 оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.