Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өрөг.mn сайт сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадамд 2023 оны “Шилдэг сайт”-аар шалгарч “Ган үзэг” цомын эзэн боллоо.
2019 онд сэтгүүлч У.Болортуяа, Б.Болорчимэг нар нь тус сайтыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө Монголын анхны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдээ нээлттэйгээр зарласан хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээрээ онцлог билээ.
Бид улс төр, нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, спортын салбарт дагнасан болон салбар дундын мэргэжлийн есөн бүтээлээс гадна шуурхай дамжуулалт, үйл явдлын мэдээ мэдээллийг цаг алдалгүй бэлтгэн үзэгч олон та бүхэндээ хүргэсээр өдгөө дөрвөн жилийн босгон дээр иржээ. Манай сайтыг үздэг, дэмждэг, хамтран ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлье.