"Эрдэнэс Тавантолгой майнинг" компани байгуулж ажиллаж байсан Хотын дарга асан Д.Сумъяабазар IPO гаргах гэж байгаад бүтэлгүйтсэн талаар шинжээч мэдээлсэн. Тэрээр үүнтэй холбоотой дараах тайлбарыг өглөө.
Д.Сумъяабазар: Би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа У.Хүрэлсүх даргаас үүрэг даалгавар авсан. Ингээд "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүлэг ордыг ямар байдлаар цааш авч явах бодлогын шийдэл боловсруулсан. Тэгэхэд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болгосноор гадаадын хөрөнгө оруулалт татах санал маань дэмжигдэж байлаа. Ингэснээр нүүрсний хулгай гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж итгэсэн хэрэг. Гэвч олон улсын хөрөнгийн биржийн өндөр шалгуурыг тухайн үеийн ЭТТ ХК давж дийлээгүй. Техник, эдийн засаг, хууль эрх зүйн орчноороо дийлэхгүй юм байна гэх шийдвэрт хүрч бүтэлгүйтсэн. Уг нь цаашдаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажил 90 орчим хувь нь хийгдсэн байсан. Бүтэлгүйтсэн шалтгаан нь улс төржилт" гэв