“Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтыг шинжээч танилцууллаа.
Шинжээч: Үнэлгээний хороо “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ний өдөр гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү тендер нь зохих шаардлагыг хангаагүй байна. МТАС түншлэлийн Монгол Улсад байгуулагдсан цагаас хойших ажиллах чадварыг шалгаж үзсэн. Гэвч нэг ч ажилтан байхгүйгээр НДШ огт төлөөгүй байна.
Тендер сонгон шалгаруулалтыг үнэлбэл, МТАС түншлэл шалгарах боломжгүй байжээ.Сүүлийн гурван жил буюу 2018-2020 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.4 тэрбум төгрөгөөс багагүй байна гэж шалгаруулалтад заажээ.
Үүнийг компани тус бүрээр авч үзвэл төлөөлөх эрх бүхий этгээд
- “Монголиан контракт майнинг сервис” ХХК шаардлагын 85.9 хувь
- “Таван хур” ХХК шаардлагыг 31.2 хувь
- “Админериал” ХХК борлуулалтын орлогогүй
- “Спейшл майнинг сервис” ХХК тухайн шаардлагыг 115.3 хувиар буюу бүрэн хангажээ. “Спейшл майнинг сервис” ХХК-ийн борлуулалтын орлого 123. 8 тэрбум төгрөг байсан учир дээрх шаардлагад нийцжээ.
Шаардлага хангасан эсэхийг хянаж үзэхэд “Монголиан контракт майнинг сервис”, “Таван хур”, “Админериал” компаниуд тендерийн шалгаруулалтын шаардлага хангаагүй гэв.