2023 онд Монгол улсад тив дэлхий, Ази тивийн мөн жүдо бөхийн "Их дуулга" гээд олон улсын цар хүрээтэй нийт 6 тэмцээн уралдааныг спортын холбоод амжилттай эрхээ авч зохион байгуулсан. Үүний нэг нь Монголын жюү жицүгийн холбооноос энэ оны 7-р сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Энэхүү тэмцээн бол яахын аргагүй спортын салбарт нэлээд том даацтай жин татахаар өргөн хүрээтэй, өрсөлдөөн чанга тэмцээн болж өндөрлөсөн. Тэгвэл жюү жицүгийн баг тамирчид олон улс, тив дэлхий, Азийн наадам гээд 21 том тэмцээнээс 238 медалийг хүртсэн байна. Бид тус холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
2023 оны жюү жицүгийн амжилт, ялалт, бүтээлээ дүгнээд хэлбэл нэлээд том даацтай түүхэн жил та бүхний хувьд болж өндөрлөж байгаа байх?
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИД 21 ТЭМЦЭЭНЭЭС 238 МЕДАЛЬ ЗҮҮЖЭЭ
Монголын Жюү Жицүгийн Холбооны Гүйцэтгэх Захирал О.Болд-Эрдэнэ
Монголын Жюү жицүгийн холбоо "Голден Гаруда" гээд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Монголын Жюү жицүгийн холбооны хувьд түүхэн ач холбогдолтой, спорртын салбарт нэлээн том ачаа үүрсэн ийм жил байлаа. Тэгээд тамирчдын маань хувьд гэсэн өндөр ололт амжилттай сайхан жил байлаа. 21 олон улс, тив, дэлхий, Азийн наадамд оролцож 238 медалийг эх орондоо авчирсан ийм сайхан түүхэн жил болж өндөрлөлөө. Уржигдархан шилдгүүдээ тодруулж энэ онд хэн шилдэг байсан бэ гэдэг нь тухайн үед нэлээд сюрпризлэг, маш өрсөлдөөнтэй ийм сайхан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
МЖЖХ 2023 онд эх орондоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай хүлээн авч зохион байгууллаа. Энэ тухайгаа дүгнэвэл?
1500 ХҮНИЙ ОРОЛЦООТОЙ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН
Монголын Жюү Жицүгийн Холбооны Гүйцэтгэх Захирал О.Болд-Эрдэнэ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Аялал жуулчлалын жил" болгон зарласантай холбогдуулан бид нар энэ жил олон улсын гурван тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. Нэг нь Дорноговь аймагт болсон Олон улсын чансаатай, бүсийн зэрэглэлийн тэмцээнд дөрвөн улсын 500 гаруй тамирчин оролцсон ийм тэмцээн боллоо. Мөн Улаанбаатар хотноо бид нар бас "Ulaanbaatar Pro" Олон улсын тэмцээнийг нийслэлийнхээ нэрээр нэрлэгддэг өрсөлдөөнийг 5 дахь удаагаа зохион байгуулсан. Үүнд 15 улсын 500 гаруй тамирчин оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй сайхан тэмцээн болсон.
Яах аргагүй Монголын спортын түүхэнд гэх юмуу, тодоос тод бичигдэн үлдэх нэг зүйл бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бид нар зохион байгууллаа. 1500 хүний оролцоотой, энэхүү ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж, нүсэр том ажлын ард гарлаа. Энэ оны долдугаар сарын 15-20-ны хооронд таван өдөр Степпе аренад үргэлжилсэн ийм сайхан тэмцээн болж өндөрлөсөн. Энэ жил манай тамирчид тив дэлхий, Олон улсын тэмцээнд оролцлоо. IJF, Нага гээд хоёр холбооны бүсний ангилалтай хоёр тэмцээнд "хоёр дэлхийн аварга" төрлөө. Тэгээд Монгол Улсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8 жил тасраад байсан медалийг Б.Хулан маань хүртэж, 8 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ. Мөн Азийн наадамд М.Даваадорж маань эрэгтэйчүүдийн ангилалд анх удаа хүрэл медаль хүртсэн. 2018 онд Ц.Удвал бас Азийн наадамд эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа хүрэл медаль зүүж байсан бол бид энэ амжилтаа давтлаа.
"World combat games 2023” дэлхийн тулааны спортын наадамд Монголчууд өндөр амжилт үзүүлсэн. Ямар шалгуураар тамирчид оролцдог вэ?
ДЭЛХИЙН АВАРГЫН 8 ЖИЛ ТАСРААД БАЙСАН МЕДАЛИЙГ Б.ХУЛАН ЭХ ОРОНДОО АВЧИРСАН
Монголын Жюү Жицүгийн Холбооны Гүйцэтгэх Захирал О.Болд-Эрдэнэ
"World combat games 2023” гээд Саудын Арабт болсон тулааны спортын наадамд дэлхийн чансаагаар 4 тамирчин уригдаж, пара төрөлд Батболд маань аварга цол хүртэж, цорын ганц алтан медалийг эх орондоо авчирсан. Мөнгөн медалийг Батбаатарын Хулан, хүрэл медалийг Ганбаатарын Монголжин гэсэн тамирчид хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн.
2024 онд МЖЖХ ямар ажлууд төлөвлөж байна вэ?
МЖЖХ-НООС 2024 ОНД ДОТООДДОО ГУРВАН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Монголын Жюү Жицүгийн Холбооны Гүйцэтгэх Захирал О.Болд-Эрдэнэ
2024 онд Олон улсын тэмцээн гэвэл яахын аргагүй бид нар IJF олон улсын холбоотой хамтраад "Ulaanbaatar Pro" тэмцээнээ 6 дахь удаагаа зохион байгуулна. Мөн Дорноговийн уламжлал болсон бүсийн зэрэглэлийн тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар шийдвэрлэж төлөвлөж байна. Мөн ирэх оны 9 дүгээр сард "DZ open" тэмцээнийг бүсийн зэрэглэлийн ангилалд оруулж зохион байгуулахаар бичиг, цаасны ажилдаа ороод явж байна. Мэдээж Байкал про гээд хилийн чанадад олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Энэхүү тэмцээнийг Эрхүү хотноо гурав дахь удаагаа зохион явуулна. Мөн Эрээн хотод тэмцээн уралдаан зохион байгуулах тал дээр бичиг цаасны ажилдаа орчихсон энэ бараг шийдэгдээд зохион байгуулна. Ингээд хилийн чанадад хоёр Олон улсын тэмцээн, Монголдоо гурван Олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Бид нар 2023 онд шүүгч нарын хувьд нэлээн ахиц дэвшилтэй, 6 олон улсын шүүгч бэлтгэсэн ийм жил байлаа. Тэгээд энэ онд дасгалжуулагч нарын сургалт семинар зохион байгуулж, үйл ажиллагаа явуулсан. Дасгалжуулагч болон шүүгчдийн зөвлөл маань ирэх ондоо үйл ажиллагаа явуулна. Ирэх онд Монголын Жюү жицүгийн холбооны сонгуулийн жил байгаа. Шинэ бүтэц бүрэлдэхүүн гарч, зөвлөлүүд бас шинэчлэгдэх ийм ажлууд явагдах байх. Иймээс 5 сард Азийн холбооны сонгууль байгаа, үүнээс өмнө МЖЖХ дотооддоо сонгуулиа зарлах байх. Он гараад Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн товоо тодорхой болгоно.
Ярилцсанд баярлалаа. Ирэх оны тэмцээн уралдаан, ажил үйлсэд нь амжилт хүсье. Шинэ оноо сайхан угтаарай.