Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдрийг тогтооно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт сонгуулийн санал авах өдөр байна хэмээн товлосон юм.
Гэвч зарим гишүүн зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт сонгуулийг явуулах санал гаргаад байгаа юм.
2024 оны УИХ-ын сонгуулийг аймаг, дүүргүүдийг нэгтгэн 13 томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлээд байна. Гэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болголоо.
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог болгож баталсан юм