"Бодь интернэйшнл"-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан сонсголд иржээ. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Бодь групп шаардсан материал ирүүлэхдээ хойрго хандсан гэж ундуйцав.
Шинжээч: Бодь интернэшнл XXK-иас ирүүлсэн албан бичиг, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын актаас үзэхэд төслийн бүтээн байгуулалтад нийт 252 компани зураг төсөл боловсруулах, зохиогчийн хяналт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ болон барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч, бараа материал ханган нийлүүлэгчээр ажилласан байна.
Бодь интернэшнл XXK-иас нийт 1983 хуудас бүхий туслан гүйцэтгэгч компаниудын гэрээний талаарх мэдээллийг ирүүлсэн боловч зөвхөн дөрвөн туслан гүйцэтгэгчийн гэрээг жишээ болгон ирүүлсэн байна.
Бусад компаниудын хувьд ирүүлсэн баримт материал иж бүрэн бус, гэрээний үнийн дүн тусгагдаагүй, үнийн дүн бухий хэсгийг нууцалсан байдлаар ирүүлсэн тул Ерөнхий гүйцэтгэгч тус төсөлд нийт зарцуулсан дүн болон туслан гүйцэтгэгч тус бүрийн гэрээний үнийн дүнг нягтлах боломжгүй байлаа.
Хянан шалгалтын ажлын хүрээнд Голомт банкнаас Бодь интернэшнл XXK-ийн дансны хуулгыг нэмэлтээр авах тухай хүсэлт илгээсэн боловч ирүүлээгүй, ехсеl файл хэлбэрээр ирүүлсэн дансны хуулга нь дансны үлдэгдлийн мэдээллийг томьёо бичих байдлаар оруулсан байгаа нь мэдээлэл иж бүрэн, үнэн зөв эсэхийг нягтлах боломжгүй байдалд хүргэв.